Н.Энхбаяр дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзлаа
Төрийн ордонд дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Б.Тулга тэргүүтэй МАХН-ын төлөөллүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тэд Шадар сайдын асуудлаар санал солилцсон гэнэ. Мөн МАХН-ынхан нам дотроо хэдхэн хоромын өмнө мэдээлсэн ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотой асуудлаар хуралдсан аж. Тус захидалд Г.Шийлэгдамба сайд их хэмжээний мөнгийг авч намын даргадаа өгсөн. Мөн дараагийн ээлжийн мөнгийг Н.Энхбаярт өгөхөөр зэхэж байсан талаар бичсэн байсан юм. Тэрхүү мөнгөө О.Даваасүрэн гэж хүнээс авсан талаар дурдсан юм.
Г.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ