Рианна 9 мянган долларын чихэвчээр гангарав

Хэд хоногийн өмнө ANTI гэдэг нэртэй шинэ цомгоо бэлэн болгосон хэмээн мэдэгдсэн дуучин Рианна маш үнэтэй худалдан авалт хийснээрээ гайхуулжээ.

Твиттер дэх хуудсан дээрээ дуучин бүсгүй 8895 долларын үнэтэй Dolce & Gabbana-гийн урласан ер бусын чихэвч зүүсэн гэрэл зургаа байршуулсан аж. Титэм хэлбэртэй хийгдсэн энэ донжлог чимэглэлийг Swarovski шигтгээнүүд болон томоо гэгчийн ягаан сувд чимж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ