Улаанбаатар хот Унгарын үндэсний худалдааны танхимтай хамтран томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр Унгар Улсын үндэсний худалдааны танхимын гүйцэтгэх захирал, хатагтай Дуксай Олай Зсанет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны 12 сард Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийсэн бөгөөд айллалын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Э.Тэмүүлин Унгарын Үндэсний Худалдааны газрын гүйцэтгэх захирал Дукса-Олай Зсанет нар 5 салбар чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Өнөөдрийн уулзалтаар санамж бичигт туссан нийслэл хотын автобус угсрах үйлдвэрийн төсөл, Ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах загвар төсөл, Туул голын үерийн менежментийн төсөл, Барилгын материал үйлдвэрлэх төсөл, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хоол хүнс боловсруулах төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо.
Хатагтай Дуксай Олай Зсанет төслийг хэрэгжүүлэхэд зориулж Унгарын Экзим банкнаас25 сая еврогийн зээл олгохоор болсныг дуулгасан бөгөөд төсөл тус бүр дээр хамтарсан ажлыг хэсэг байгуулж ажиллаж байгааг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Монгол Улс Унгар Улстай эртний найрсаг харилцаатай байсныг онцлоодУнгар улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд ажилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ