Эмэгтэй лигийн хоёр дахь тоглолт явагдлаа

ЭМЭГТЭЙ ЛИГИЙН ХОЁР ДАХЬ ТОГЛОЛТ ЯВАГДЛАА

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний судер лигийн хоёр дахь тоглолт спортын төв ордонд явагдлаа. Лигийн анхны хожлоо аваад байсан ҮБТДС болон, Лигт анх удаа оролцож байгаа Монгени Хөх Толбо багуудын тоглолт эхний үе ширүүн өхсөлдөөнтэй явагдсан ч хоёрдугаар үе эхэлснээс хойш Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг оноог бага багаар холдуулсаар 40 онооны зөрүү үүсгэсэн юм. Улмаар тоглолтонд ҮБТДС 77-47 харьцаатай Монгень Хөх Толбо багийг буулган авсан юм. ҮБТДС-аас Түвшинтөгс гайхалтай байж 15 оноо, 19 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Б.Мичид 16 оноо, 7 самбараас бөмбөг авалт, А.Чимэгсанаа 11 оноо, Б.Хосэрдэнэ 7 оноо, 9 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлэн хожил байгуулснаар улирлын 2 дахь хожлоо авлаа.

Харин Хөх Толботнуудаас Сарантуяа сайн байж 12 оноо, 7 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол, Энхтуул 9 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч багийн бусад тоглогч төдийлөн хангалттай байж чадсангүй. Хожигдолын гол шалтгаан будагтай талбайн хамгаалалт болон, бөмбөг алдалууд нөлөөлсөн ба тоглолтын турш багаараа 38 бөмбөг алдалт хийсэн үзүүлэлт байгаа нь тэдэнл байгаа хамгийн муу мэдээ юм. Мөн будагтай талбайд Мичид, Түвшинтөгс, Цэрэннадмид нар илүүрхэн тоголж байсан нь тэдний хамгаалал муу байгааг хангалттай харуулсан гэхэд болно.

АВАРГУУД ӨРСӨЛДӨГЧӨӨ БУУЛГАН АВЛАА

Монголын үндэсний судер лигийн 40 дахь тоглолт өчигдөр буюу 1 сарын 20-ны өдөр спортын төв ордонд үргэлжлэн явагдлаа энэ өдрийн эхний тоглолт өнгөрсөн улирлын аваргууд болох Алянс-тех Харцага болон шинэхэн легогонеоор хүчээ зузаатгасан Их өргөө Аравтуудын тулаан байсан юм.

Тоглолт эхнээсээширүүн өрсөлдөөнтэй эхэлж харилцан оноо авалцаж байсан бол Г.Бат-төрийн сайн эхлэл тоглолтын онооны зөрүүг бага зэрэг холдуулсан. Мөн тоглолтын 2-р үеэсSteve Pledger сайн байж 33 оноо авсан бол, П.Болортулга 19 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Г.Баттөр 14 оноо, Цэнгүүнбаяр 13 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт, Carl Blair8 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 8 оновётой дамжуулалт гүйцэтгэн багаахожилд хөтөлснөөр 108-87 харьцаатай Аваргууд өрсөлдөгчөө буулган авлаа.

Харин Их өргөө Аравтуудаас багтаа шинээр нэгдсэн лигонер Dwyane Caldwell сайн байж багаа тэргүүлэн 19 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол сэлгээнээс гарж тоголсон Улаанхүү 17 оноо, С.Өрнүүнбилэг 15 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожход хангалтгүй байлаа. Мөн сэлгээний тоглочид хангалтгүй тоголж байгаа нь тэд хожигдох гол шалтгаан болж байгаа юм.

ДАРХАН ГАРЬД 2 ДАРААЛСАН ХОЖЛОО АВЛАА

Энэ өдрийн хоёр дахь тоглолт судер дуэль Дархан гарьд болон SBL-Хасын Хүлэгүүд нар хүч үзэх даалгавар байлаа. Тоглолт үнэхээр судер лигийн, судер тулаан болох нь ойлгомжтой бөгөөд лигийн хүснэгтэнд өөрчлөлт оруулж болхуйц тоглолт байсан. Тоглолт ч эхнээсээ тун сонирхолтой үргэлжилж эцсийн мөчид ялагч тодорсон юм. Дархан Гарьдаас лигонео тоглогч R.Turnerсайн байж 24 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 11 дамжуулалт гүйцэтгэж энэ улирлын 3 дахь трипль дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн бол Turman 27 оноо, 13 самбараас бөмбөг авалт, О.Ууганбаяр 23 оноо, Б.Мөнхболд 14 оноо, А.Тэмүүжин 13 оноо тус аван багаа тэргүүлснээр Хүлгүүдийг буулган авсан юм. Тэд алдааны асуудалд бага зэрэг орж багийн гол тоглогчид болох Ууганбаяр, Мөнхболд нар зургаан алдаа гаргаж суусан ч лигонерууд сайн байснаар өрсөлдөгөө буулган авсан юм.

Харин Хүлгүүдээс Б.Билгүүн 30 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч тоглолтын 3-р үед 6-н алдаа хийж тоглолтыг чөлөөлсөн бол О.Сэрэглэн 17 оноо, 5 ашигтай дамжуулалт, М.Отгонмөнх 16 оноо, А.Бямбадорж 14 оноо гүйцэтгэсэн бол анхны тоглолтондоо оролцсон лигонер Gianes 6оноо, 10 самбараас бөмбөг авалт, 5 хаалт гүйцэтгэсэн тэрээр хамгаалалтанд тун давгүй гэдгээ харуулсан довтолгоонд тусаа өгч чадсангүй мөн Билгүүн, Энхтүвшин нарын алдааны асуудал тоглолтыг шийдсэн гэхэд болох юм. Улмаар Дархан Гарьд хожисноор 5 дахь хожлоо авч хүснэгтийн 5-р байрлуу дэвшсэн бол Хүлгүүд 7-р байранд хэвээр үлдлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ