Месси болон түүний эцгийн хэргийг шүүх хурал болно

Татвар төлөхөөс бултсан хэрэгт сэжиглэгдэж байгаа “Барселон” клуб болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси,түүний эцэг Хорхе нарыг шүүх хурал 2016 оны тавдугаар сарын 31-нд эхлэнэ гэж телевизийн“Sky Sports” сувгаар мэдээлжээ. Барселоны шүүхэд болох энэ хурал зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх байх гэж таамаглаж байна.

Месси болон түүний эцгийг 2013 оны зун сэжигтнээр татжээ.Тэднийг татварын мэдүүлэг хуурамчаар үйлдэж, 2007-2009 онд Испанийн нутагт довтлогчийн имиджийн эрхийг ашигласнаас олсон ашгаас татвар төлөхөөс бултсан гэж сэжиглэж байгаа аж.Тийнхүү мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, Испанийн мөнгөн санд 4,1 сая евро оруулаагүй байна.

Тамирчинд тулгаж буй бүх зэмлэлийг хүчингүй болгосон гэж “La Vanguardia” сайтад өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд мэдээлсэн хэдий ч,Мессийг 22 сар шоронд хорихыгИспанийн улсын прокурораравдугаар сарын эхээр шаардаж байжээ.

Түрүүнд нь доьтлогч 10 сая евро төлж, өөрт нь үүсгэсэн хэргийг хүчингүй болгуулахынтулд бас 15 сая-ыг Испанийн санд оруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.Гэвч эрх баригчид ингэхээс татгалзжээ.

2015/16-ны улиралд Месси “Барселон” багийн төлөө 14 удаа тоглохдоо 10 бөмбөг оруулж, гоолын 4 бөмбөг дамжуулсан юм.

Нэгдүгээр сарын 11-нд Месси ФИФА-гийн “Алтан бөмбөг” шагналыгтав дахь удаагаахүртэж, 2015 оны дүнгээр дэлхийн шилдэг тоглогч болсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ