Хэвлэх үйлдвэр "Таванбогд трейд" ХХК-ийн өмч боллоо

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5 дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн дараах ААН, иргэнд “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Үүнд,

-Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир нь худалдан авсан барилгын үнэ 4.320.000.000 /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын өмчлөлийн эрхийг шилжүүлэн олгохоор болов.

-“Эко тунамал” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг өмчлөх эрхтэй боллоо.

-“Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23.850.000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар таймс” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрхийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ