Б.Марал-Эрдэнэ Ази тивийн аварга боллоо
Япон улсад "2016 ASIAN CYCLING CHAMPIONSHIPS" буюу Ази тивийн 2016 оны аварга шалгаруулах дугуйн бөөн болон цуваа гарааны тэмцээн болж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас 18 хүртэлх насанд дөрөв, 19-23 хүртлэх насанд дөрөв, 24-өөс дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд таван тамирчин оролцож байна.
Манай тамирчин, ОУХМ Б.Марал-Эрэнэ 19-23 насны ангиллын 33 км-ийн цуваа гараанд тэргүүн байр эзэлж Азийн аварга болсон байна.
Мөн эмэгтэй дугуйчдаас ОУХМ Ж.Өлзийсолонго, Т.Энхжаргал нар хурдаа сорих юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ