Дэлхийн баячуудын хэзээ ч хийдэггүй долоон зүйл

Таны зуршлууд таны хэн бэ гэдгийг тодорхойлдог. Баялаг, нэр хүнд, мэдлэг боловсрол, амжилт гээд аливаа зүйлийг хүн өөрөө бүтээж чадаж байгаа бол энэ тухайн хүний зуршил болон суурь философитой нь шууд холбоотой байдаг. Ингээд танд дэлхийн хамгийн баян хүмүүсийн амьдралдаа хэзээ ч хийдэггүйдолоон зүйлийг хүргэж байна.

1.Лотерей тоглох – энэ нь бага мөнгөөр их зүйл хөгжих боломж, зүүдэнд оромгүй том боломжуудын талаар амлалт өгдөг ба ихэнх хүмүүс үүнд үнэмшилтэй ханддаг. Гэвч дэлхийн баячууд иймэрхүү төрлийн бэлэн тэгсэн хирнээ найдваргүй боломжуудыг ашиглахаас татгалздаг. Тэрний оронд өндөрлөгт хүрэх өөрсдийн арга замаа бүтээдэг.

2.Үр дүнд итгэх (хүлээх) – итгэл найдваргүйгээр юм хийнэ гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ энэ нь алдартнуудад хангалтгүй аж. Тэдний бодлоор зөвхөн итгэл найдвараар асуудлыг шийдэх боломжгүй юм. Итгэл хүнд боломжийг нээж өгөхгүй. Итгэл хүлээлгээд зүгээр суух биш ажлаа гардан эхлүүлж, боломжийн цонхнуудаа нээ.

3.Зорилгоосоо татгалзах – зорилго таныг гэгээлэг ирээдүй, амжилт, сайн сайханд хөтөлдөг гол хүчин зүйл учраас түүнээс татгалзах, бууж өгөх нь тийм ч сайшаалтай хэрэг биш.

4.Өөрийгөө хөгжүүлэхээс татгалзах – өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх биш харин өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй. Таны амьдралын түвшин таны хүрээлэл, туршлага, мэдлэг боловсрол, авьяас чадвар зэргээс шууд шалтгаална. Тиймээс та өөрийгөө цаг тутамд, тасралтгүй хөгжүүлэх нь зүйтэй.
“Амьдрал яг л их сургуулийн боловсролтой адил. Өдөр болгон шинэ зүйл сурна, бас тасралтгүй суралцана” – Английн бизнесмен Риичард Брэнсон.

5.Аясаар амьдрах – “Зөвхөн үхсэн загас усны урсгалаар урсдаг” хэмээх хэллэг байдаг. Амьдралын урсгалаар биш амьдралын бүтээлч хэв маягаар амьдар.

6.Дутуу шийдвэр – ирээдүйд хүрэх цэгээ маш тодорхой тусга. Зорилгодоо тууштай байж чадсаны үр дүнд тэд дэлхийн хамгийн баян хүн болж чадсан юм.

7.Мөнгөө дэмий үрдэггүй – бусдад хөрөнгө оруулалт хийх, хуримтлуулах зэргээр мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулдаг.

Б.Саран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ