Цахилгаан хэрэглэгчдэд баримт хэвлэж өгөхөөр болжээ

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болсон. Энэ нь зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй cap бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон. Үүнтэй холбоотойгоор, УБЦТС ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас энэ сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөөр болсон байна.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ