Ченнинг Татум Бейонсег “бут авав”

Холливудын жүжигчин, “2013 оны дэлхийн хамгийн сайхан залуу”-гаар тодорч байсан Ченнинг Татум Лас-Вегаст “Супер Майк” нэртэй шоуг хийжээ. Тэрбээр энэхүү шоуныхаа үеэр Бейонсегийн дууг дүр хувирган дуулжээ.

Энэ тухайгаа тэрбээр өмнө нь “Бид Лас-Вегаст “Супер Майк” гэдэг нэртэй шоуг хийхээр болсон. Би ч тэнд оролцох байх. Ганц нэг удаа тайзан дээр гарч, тайчих үзүүлбэр үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ би стринг өмсөөд тайзан дээр гарахаасаа өмнө өөрөөсөө “Би яагаад үүнийг хийхийг хүсэж байна вэ. Олон мянган хүний өмнө ийм дотоожтой зогсох нь эвгүй шүү дээ” гэж боддог” гэж ярьж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ