Месси тав дахь удаагаа “Алтан бөмбөг”-ний эзэн болов

Испанийн “Барселон” багийн довтлогч Лионель Мессидэлхийн шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) “Алтан бөмбөг”-ний эзэн тав дахь удаагаа болов. Шагнал гардуулах ёслол даваа гарагт швейцарын Цюрих хотод болсныг ФИФА-гийн сайтад мэдээлжээ. Санал хураалтын дүнгээр, Аргентины иргэн тэр41,33 хувийн санал авсан байна.

Энэ шагналд бас “Реал” клубийн довтлогч Криштиану Роналду (27,76 хувь), “Бареселон”-ы довлогч Неймар (7,86 хувь) нар өрсөлджээ.

Оны шилдэг дасгалжуулагчаар “Бареселон” клубийн дасгалжуулагч Луис Энрике тодорсон байна.Энэ нэр хүндтэй цолны төлөө мюнхений “Бавари” багийн дасгалжуулагч Хосел Гвардиола, Чилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хорхе Сампаоли нарбас өрсөлджээ.

Бразилын “Гоянезия” клубийн тоглогч Венделл Лираоны хамгийн гоё гоол оруулсны төлөө шагнал хүртсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоофранцын“France Football” сэтгүүлийн “Алтан бөмбөг” болон “ФИФА-гийн оны шилдэг тоглогч” гэсэн хоёр шагналыг нэгтгэхээр шийдвэрлэсний дараа 2010 онд дээрх шагналыг бий болгосон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ