Татварын хөнгөлөлтийн тайлангаа “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д өгөөрэй
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг.
Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой. Мөн Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэнийтайланг Дүнжингарав төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч эхэллээ. Татвар төлөгч табүхэн ажлын өдрүүдэд8.00-20.00, бямба гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАНТАТВАРААС ОРЛОГО ЧӨЛӨӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ/2015 ОН/
1. "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/
Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзнэ үү...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ