Жүдочид Орхонд, чөлөөтийнхөн "Буянт-Ухаа"-д өрсөлдөж байна
Зуны олимпийн XXXI наадам Бразилын Рио-де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох билээ. Тэгвэл эдгээр амралтын өдрүүдэд олимпийн наадамд манай улсаас өндөр амжилт үзүүлдэг төрлүүдийн нэг болох жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Ц.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТНУУДЫГ ЯЛЖ, ТҮРҮҮЛЛЭЭ
Жүдо бөхийн энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.
Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр багийн улсын аваргын тэмцээн болж, өндөрлөнө.
Жүдогийн УАШТ-ий эрэгтэй 60 кг-д томоохон өрсөлдөөн өрнөлөө. Энэ жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар одтой барилдаж, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж, анх удаа улсын аваргад түрүүлсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын жүдо академийн багш Юүки Такакаши мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Цолмон улсын аваргын дөрөв дэх түрүүгээ авлаа.
ДҮН:
ЭРЭГТЭЙ:
60 кг:
- Алтан медаль: Ц.Цогтбаатар(Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатарыг ялсан.)
- Мөнгөн медаль: Д.Амартүвшин
- Хүрэл медаль: Н.Сэр-Од, Д.Баярмагнай
66 кг:
- Алтан медаль: А.Батсуурь
- Мөнгөн медаль: Юүки Такакаши /Монголын жүдо академийн багш /
- Хүрэл медаль: Р.Алтаннаран, М.Ганболд
73 кг:
- Алтан медаль: Н.Хадбаатар
- Мөнгөн медаль: Б.Батгэрэл
- Хүрэл медаль: П.Пүрэвдаваа, Д.Дөлгөөн
81 кг:
- Алтан медаль: О.Ууганбаатар
- Мөнгөн медаль: Н.Дагвасүрэн
- Хүрэл медаль: Б.Гаажадамба, Б.Алтансүх нар хүртлээ.
90 кг:
- Алтан медаль: Л.Отгонбаатар
- Мөнгөн медаль: Г.Алтанбагана
- Хүрэл медаль: Р.Анхбаатар, О.Цэцэнцэнгэл
100 кг:
- Алтан медаль: Х.Цогтгэрэл
- Мөнгөн медаль: Г.Түвшинжаргал
- Хүрэл медаль: Д.Пүрэвдорж, А.Амбасэлмаа
100 кг:
- Алтан медаль: Б.Тэмүүлэн
- Мөнгөн медаль: Д.Анар
- Хүрэл медаль: Н.Батсуурь, Э.Энх-Амгалан
ЭМЭГТЭЙ:
48 кг:
- Алтан медаль: Э.Базаррагчаа
- Мөнгөн медаль: М.Долгоржав
- Хүрэл медаль: Б.Хорлоо, Э.Уртнасан
52 кг:
- Алтан медаль: А.Цолмон (улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ)
- Мөнгөн медаль: Б.Бат-Эрдэнэ
- Хүрэл медаль: Д.Болор-Эрдэнэ, Б.Алтанцэцэг
57 кг:
- Алтан медаль: Д.Сумъяа /ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо/
- Мөнгөн медаль: Ц.Хулан /”Хилчин” спорт хороо/
- Хүрэл медаль: П.Буянхишиг, Л.Энхрийлэн
63 кг:
- Алтан медаль: Д.Ганхайч /Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний хувьд эхний тойрогт ОУХМ Ц.Цэрэннадмидыг торгуулиар ялсан./
- Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг
- Хүрэл медаль: Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал
70 кг:
- Алтан медаль: Ц.Наранжаргал
- Мөнгөн медаль: М.Баяртуул
- Хүрэл медаль: М.Сугар, Б.Хулан
78 кг:
- Алтан медаль: П.Лхамдэгд
- Мөнгөн медаль: О.Мөнгөнцэцэг
- Хүрэл медаль: М.Ууганжаргал, Г.Сарангоо
Өнөөдөр жүдо бөхийн багийн улсын аваргын тэмцээн болж, өндөрлөх юм.
ШИНЭ АВАРГУУД ТӨРЛӨӨ
Тэгвэл “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнгөрсөн онд ДАШТ-ээс медаль хүртсэн мөн олимпийн эрх авсан тамирчдын хувьд эдгээр өдрүүдэд анхаарлын төвд байсан. Тэр дундаа гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин нарын барилдааныг илүү шимтэн үзсэн. Эдгээрээс Б.Номин мөнгөн медаль хүртэж, бусад нь хүрэл медальтай эвлэрсэн. Залуу тамирчид энэ өдөр шилдгүүдийг хожиж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа.
ДҮН:
Эрэгтэй:
57 кг:
Алтан медаль: С.Батболд
Мөнгөн медаль: Д.Цогтбаатар /"Алдар" спорт хороо/
Хүрэл медаль: Э.Бэхбаяр /"Хангарьд" спорт хороо/, Т.Тулга /"Арслан" клуб/
65 кг:
Алтан медаль: Б.Батмагнай /"Алдар" спорт хороо/
Мөнгөн медаль: Б.Номин /"Хилчин" спорт хороо/
Хүрэл медаль: Г.Мандахнаран /"Алдар" спорт хороо/, Ц.Чингэс /"Ганьт"/
70 кг:
Алтан медаль: Б.Батзориг /"Хилчин" спорт хороо/
Мөнгөн медаль: Б.Батсүх /"Мегастар" ХУД/
Хүрэл медаль: Б.Цогтгэрэл /"Мегастар" ХУД/, Д.Хатанбаатар /Сүлд/
97 кг:
Алтан медаль: Д.Хүдэртулга /"Сүлд"/
Мөнгөн медаль: М.Билгүүтэй /"Женко" клуб/
Хүрэл медаль: А.Батмөнх /Харгант Цамхаг/ , Т.Пүрэвдорж /Харгант Цамхаг/
ЭМЭГТЭЙ:
48 кг
Алтан медаль: Ц.Намуунцэцэг /"Мегастар", ХУД/
Мөнгөн медаль: Б.Мөнхнаран /БЗД/
Хүрэл медаль: Б.Мөнхтуяа /"Хангарьд" клуб/, Э.Нарангэрэл /"Хангарьд" клуб/
55 кг:
Алтан медаль: Г.Отгонжаргал /"Алдар" спорт хороо/
Мөнгөн медаль: П.Отгонбаяр /Женко/
Хүрэл медаль: Н.Анударь /Цастын барс/, Б.Болортуяа /"Женко" клуб/
60 кг:
Алтан медаль: О.Оюунтуяа /"Аварга" ДС/
Мөнгөн медаль: Х.Болортуяа /Орхон/
Хүрэл медаль: Б.Наранцэцэг /МҮБТДС/, Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/
69 кг:
Алтан медаль: Ш.Түмэнцэцэг /Хилчин/
Мөнгөн медаль: О.Насанбурмаа /Хангарьд/
Хүрэл медаль: Х.Хишигмаа /Арслан/, Х.Болортунгалаг тус тус медальт байрт шалгарлаа.
Өнөөдөр эрэгтэй 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жингийн барилдаан болж, УАШТ өндөрлөнө.
Та бүхэн Буянт-Ухаа спорт ордонд болж буй энэхүү тэмцээнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзээрэй.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ