Приус-50 ирэх сард Монголд орж ирнэ

Шатахуун бага иддэг, байгаль орчинд ээлтэй гээд сайн зүйл олонтой Приус машиныг мэдэхгүй хүн ховор. Ямар сайндаа л явган шог яриа хүртэл гарах вэ дээ. Харин Тоёота корпораци тус машины шинэ загвар болох "Приус-50"-ыг үйлдвэрлэжээ. Мэдээж үзүүлэлт нь урд урдны загвараасаа илүү болсон гэнэ.

Дэлхийн одууд ч тэр, хаа сайгүй тархсан энэхүү машины шинэ загвар ирэх сард манай улсад орж ирэхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ