Футзалын өсвөрийн УАШТ үргэлжилж байна
2016 оны Монголын хөлбөмбөгийн анхны тэмцээн болох футзалын өсвөрийн УАШТ энэ сарын 6-наас эхэлсэн юм. Энэ удаагийн өсвөрийн УАШТ U-11, U-13 хүртэлх насанд зохиогдож байгаа бөгөөд хот хөдөөгийн нийт багууд өрсөлдөж байна.
Футзалын өсвөрийн УАШТ-ий хоёр дахь өдөр 13 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй E,F,G,H хэсгийн багууд эхний тоглолтоо хийсэн юм. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан тоглолт нь “ДМЮ” болон “Шонхорууд” багуудын тоглолт байлаа. 12 минутаар хоёр үеийн турш өрсөлдөж байгаа тус тоглолтонд “ДМЮ” 24-0 харьцаатай илт давуу тооны зөрүүтэй ялалт байгуулав. Хөдөө орон нутгаас оролцож буй Сүхбаатар аймгийн баг эхний тоглолтоо “Сэлэнгэпресс” клүбийн эсрэг хийж 8:4-өөр хожил байгуулжээ.
Тэмцээний 11 хүртэлх насны ангилалд нийт 27 баг, 13 хүртэлх насанд 32 баг оролцож байгаагаас нас тус бүрт 9 баг орон нутгаас оролцож байгаа нь хөлбөмбөгийн спорт жигд хөгжиж байгааг харуулж байгаа юм. Хэсэг тус бүрээс шалгарсан 16 баг хасагдах системээр өрсөлдөж байна. Тэмцээний медалийн эзэд энэ сарын 17-нд тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ