Олимпийн бамбар ХЦ-ийн 0101-р ангид ирлээ
БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Д.Дулмаа, Гавьяат тамирчин Б.Гэлгээ болон Хувьсгалын тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Чойндон, М.Батхуяг, Т.Ишжамц нарын алдартнууд төрөн гарсан түүхт ангид олимпийн бамбар хүрэлцэн ирлээ.
Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпийн наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж яваад Сэлэнгэ аймгийн хилийн ангиудад хүрэлцэн ирээд хэдэн өдөр саатсан юм.
Өнөөдөр “Дархан хил-Олимп” аяны бамбар дамжуулах арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангиас Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101-р тусгай ангид хүрэлцэн очлоо. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн, МҮОХ-ны ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангийн хувьд “РИО-2016” олимпийн бамбарыг хүлээж аваад 421 км хилийн хэсэг, хилийн бүх застав харуулуудаараа аялуулсан байна. Түүнчлэн Олимпийн наадмын буухиа аяныг бүх иргэдээ оролцууланзохион байгуулсан аж.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ