Нас барахын дохио таван жилийн өмнөөс мэдэгддэг гэнэ

Настай хүмүүсийн насны тоо гүйцэж, нас барах нь дөхсөн шинж тэмдэг бүр таван жилийн өмнөөс мэдэгддэг гэж америкийн эрдэмтэд баталж байна. Энэ нь тэд ердөө л үнэр ялгах чадвараа аладаж эхэлснээр мэдэгддэг гэнэ.

Эрдэмтэд 2005-2006 онд нийт 57-85 насны 3005 хижээл хүнийг сонгон авч ерийн таван зүйлийг үнэрлүүлж туршсан байна.Гаа, загас, жүрж, сарнай, арьс шир үнэрлүүлэхэд хүмүүсийн 78 хувь нь 4-5 үнэрийг зөв тодорхойлж чадсан бол 20 хувь нь 2-3, 3,5 хувь нь нэгийг таах юм уу, нэгийг ч тааж чадаагүй байна.

Таван жилийн дараа эрдэмтэд туршилтад орсон өнөөх хүмүүсээ судалж үзэхэд 12,5 хувь нь буюу 430 хүн ертөнцийн мөнх бусыг үзсэн байсан нь дээрх үнэрүүдийг хамгийн муу тодорхойлсон хүмүүс байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ