Ц.Элбэгдорж: Хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох нь зүйтэй

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгох шийдвэр олон нийтийг нэлээд бухимдуулаад буй. Иргэд ч гэнэт ухаан орсон мэт өөрсдийн амьжиргааны түвшингээ мэдэх гэж, цаашлаад зорилтот бүлэгт багтах гэж дүүргүүдийн хороод дээр багагүй ачаалал үүсгээд байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч маань нэгэн таатай мэдээг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгалаа. Тэрээр "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм." гэжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ