Кикбоксчин Н.Бат-Эрдэнэ Гуанжоуд түрүүлжээ
Мишээл кикбокс сургалтын төвийн тамирчин Н.Бат-Эрдэнэ Гуанжоу хотноо болсон клубүүдийн уулзалт тэмцээнд түрүүлж шинэ оны гараагаа амжилттай эхлүүлэв. Түүний мэргэжлийн кикбоксын рингэнд хийх дараагийн тулаан тун удахгүй буюу энэ сарын 16-нд болно.
Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн рингэнд одоогийн байдлаар 14 удаа тулалдаж, 10 ялж, дөрөв хожигдоод байгаагаас дөрвөн удаа өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялж байжээ.
Мөн Монголын кикбокс, тулааны спортын холбооны тамирчид энэ сарын 3-7-нд ОХУ-ын Анапа хотод болж буй насанд хүрэгчид, өсвөр үеийнхний Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Дашрамд дуулгахад, уг тэмцээний шилдэг тамирчин, дасгалжуулагч нарт Саха улсын алмааз эрдэнийн компаниас “алмааз”-ан шигтгээтэй бөгж бэлэглэдэг уламжлалтай ажээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ