Б.Билгүүн багаа хожилд хөтөлсөн тоглолт болов
ТӨВ-УРГАЦ ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА Төв-Ургац 110-87 Смарт
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр буюу 1-р сарын 4-ний өдрөөс эхлэн явагдаж байгаа билээ. Хоёрдугаар тойргийн эхнийтоглолт Төв аймгийн Төв-Ургац болон Мон-Алтиус Дундговь Смарт багуудын хооронд болж өндрөллөө. Төв-Ургац тоглолтын эхлэлийг тун сайн эхлүүлж онооны давуу байдлийг бий болгосноор тоглолт тэдний гарт орсон гэхэд болох юм. Chris Jonesсупер лиг дахь хамгийн өндөр оноогоо авсан тоглолтоо хийж 33 оноо, 14 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит гайхалтай тоглолтоороо бэлэг барьсан бол, Д.Мөнхтөр 17 оноо, Ц.Ганболд 14 оноо, З.Доржсүрэн 11 оноо, Reggis Onwukamuche13 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тун жигд тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөллөө. Улмаар Төв-Ургац улирлын 5 дахь хожлоо байгуулж хүснэгтийн хоёдугаар байрлуу орж ирсэн бол Мон-Алтиус Дундговь Смарт хожигдсоноорхүснэгтийн гуравдугаар байрлуу орж байна.
Тэднээс Б.Дархантөгс ээлжит сайн тоглолтоо үзүүлж 25 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Andre Brown 11 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч тэд хожигдсон юм. Бас нэгэн муу мэдээ байгаа нь шагайны бэртлийн улмаас хоёр тоглолт өнжөөд байсан А.Гансүх өнөөдрийн тоглолтонд оролцож 18 оноо авсан ч тоглолтын дундуур бэртэлээ сэдрээн тоглолтыг чөлөөлсөн юм. Мөн тэдний сэлгээ тун хангалтгүй байлаа. Сэлгээнээс гарж тоголсон тоглогчид нийлээд ердөө 16 оноо авсан нь тэдний хожигдсон шалтгаан байсан гэж болно.
Б.БИЛГҮҮН 41 ОНОО АВЧ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ Хүлэгүүд 102-94 Аравт
Үндэсний супер лигийн хоёдугаар тойргийн хоёр дахь тоглолт SBL-Хасын Хүлэгүүд болон Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтуудын супер тулаан байлаа. Тоглолт эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд 4-р үеийн төгсгөлд Хүлгүүдийн хурдан довтолгоог зогсоошгүй байснаар тэд хожил байгууллаа. SBL-Хасын Хүлэгүүд энэ улиралд анхны лигонер тоглогчоо багын бүрэлдхүүндээ авчирсан ч Harrisсупер лигийн эхний тоглолтондоо өөрийгөө төдийлөн харуулж чадсангүй. Харин ОУХМ Б.Билгүүн онцгой тоглолтоо үзүүлж 41 оноо, 9 самбаррас бөмбөг авалт гүйцэтгэн багаа хожилд хөтөллөө. Түүнд А.Бямбадорж 16 оноо, О.Сэргэлэн 14 оноо, 6 ашигтай дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт, Б.Батжавхлан 12 оноо, А.Энхтүвшин 11 оноо, 12 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэн тусалснаар баг нь хожход хангалттай байлаа.
Харин Их өргөө Аравтуудын хувьд эцсийн мөчид хожигдол хүлээсэн ч тэдний сэлгээний тоглогчидийг магтах хэрэгтэй байлаа өмнөх тоглолтонд сэлгээний тоглогчид нэг ч оноо аваагүй байсан муу үзүүлэлттэй байсан бол, өнөөдөр тэдний оноог сэлгээнийхэн явуулж байсан юм. Тэдний сэлгээ өнөөдөр 25 оноо авсан нь өмнөх тоглолтуудтай харьцуулхадмаш өндөр үзүүлэлт юм. Мөн С.Өрнүүнбилэг 22 оноо, Д.Мөнхтүвшин 15 оноо, Ш.Сэдбазар 15 оноо, 8 ашигтай дамжуулалт, сэлгээнээс гарч тоголсон Н.Улаанхүү 14 оноо тус тус гүйцэтгэсэн ч баг нь хожигдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ