Интерполоор дахин нэг монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ
Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол улсын бас нэгэн иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Тогтохын Батсайхан гэх 30 настай залууг дэлхий даяар эрэн сурвалжилж буй юм байна. Т.Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг хил давсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа учраас Интерполоор хайж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Ийнхүү Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байна.
Г.Лхагваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ