Хамгийн мулгуу 10 гэмт хэрэгтэн
Хүн төрөлхтөн оршин тогтоносон бүхий л цаг үеийн туршид гэмт хэрэг байсаар л ирж. Гэмт хэрэг хийж байгаа хүн бүр л хууль сахиулагчдад баригдахгүй өнгөрнө гэж боддог биз. Манайд саяхан банкнаас 400 гаруй сая төгрөг дээрэмдсэн ах дүү хоёр ч баригдахгүй л гэж найдсан байх. Гэтэл манай дэлхийд гэмт үйлдэл хийхдээ хүний санаанд оромгүй мулгуу загнаж газар дээрээ баригдсан тохиолдол бишгүй нэг байна. Эдний хамгийн сонгодог 10 жишээ энэ.
10. Дохиолол сонсдоггүй хулгайч
1995 оны наймдугаар сард Клаус Шмидт гэгч Берлиний нэгэн банкийг дээрэмдэхээр гар буу бариад орж. Шууд л буугаа тулгаад мөнгө нэхтэл банкны нэг ажилтан түүнээс цүнх хэрэгтэй юу гэж асуух нь тэр. Клаус хариуд нь “Чөтгөр ав гэж, энэ чинь жинхэнэ буу шүү” гэжээ. Харамсалтай нь хулгайч дүлий байж. Үүнийг нь мэдсэн банкны ажилтан дохиоллоо дарчихаад байхад Шмидт сонсолгүй мөнгөө цуглуулсаар байх хооронд нь цагдаагийнхан ороод ирэх нь тэр. Шмидт дараа нь банкныхныг хөгжлийн бэрхшээлтэйг нь далимдуулсан гэж буруутгахыг оролдож байжээ.
9. Гэмт хэрэгтнүүдэд зориулсан үнэгүй шар айраг
2011 онд Дербширт цагдаагийнхан нэгэн сонин ажиллагаа явуулсан байна. Тэд нэгэн зоогийн газартай хамтран эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдэд нэг авдар шар айраг үнэгүй өгнө гэсэн зар тарааж. Хэн ч гэсэн компанийн албан байранд ирээд авдар шар айргаа үнэгүй авч болно гэсэн зарын дагуу 19 хүн ирээд цагдаагийнханд баригдах нь тэр.
8. Утасны дугаараа орхидогдээрэмчин
2008 онд 18 настай Рубен Сарате гэгч Чикаго хотын нэгэн дэлгүүрийг дээрэмдэхээр ирж. Тэр үед мөнгөний ихэнх нь ганцхан менежерийннээдэг сейфэнд байжээ. Рубин дараа нэг удаа менежерийг нь байхад дээрэмдэхээр шийдээд дэлгүүрийн ажилтанд өөрийнхөө гар утасны дугаарыгорхиод менежерээ ирэхээр утасдаарай хэмээн захьжээ. Рубиныг гарсны дараа дэлгүүрийн ажилтан цагдаа руу утасдчихаад нөгөөө залуу руу залгажменежер ирлээ гэсэн байна. Залууг эргээд ирэхэд нь менежер биш цагдаагийнхан угтахнь тэр.
7. Төрсний гэрчилгээ, ээжийнхээ захидлыг хэргийн газарт орхив
Гэмт хэрэгтнүүд хэчнээн хичээсэн ч хэргийн газарт хурууны хээнээс аваад янз бүрийн нотлох баримт үлдээх нь бий. Харин Бостоны гэмт хэрэгтэн Закари Тентони бол нэгэн эмэгтэйн ердөө 40 доллартай түрийвчийг дээрэмдээд оронд нь өөрийнхөө хоёр цүнхийг орхичихдог нэгэн. Тэр цүнхэнд нь өөрийн нь төрсний гэрчилгээ, ээжийнх нь захидал байжээ. 26 настай залуу эр дараа нь хэнээс ч юу ч дээрэмдээгүй гэж мэлзсэн ч хохирогч эмэгтэй түүнийг таньж байхад яахав дээ.
6. Зугтаасан илжиг
Гэмт хэрэг үйлдэгчид голдуу найдвартай унаатай байдаг. Машин, мотоцикл бол гэмт хэрэгтнүүдийн хамгийн их хэрэглэдэг унаа. Харин Колумбын гурван дээрэмчин илжиг унаж дээрэм хийсэн байна. Уг нь бүх зүйл төлөвлөснимй дагуу явж гурван дээрэмчин нэг жижигхэн дэлгүүрээс дарс, хоол хүнс хамж аваад илжгэндээ ачих гэтэл асуудал гарах нь тэр. Хави нэртэй илжиг зугтааж, гудамжаар нэг хашгираад давхив. Уг нь дээрмийн тухай хэн ч мэдээгүй байсан бол цагдаагийнхан энэ дуунаар хүрээд ирж. Дээрэмчид дээрэмдсэн эд зүйлтэй илжгээ хаяад явган зугтаасан ч ямар ашиг байхав дээ.
5. Дээрэмдэх гэж байна шүү, мөнгөө бэлтгэж байгаарай
2010 оны гуравдугаар сарын 23-нд Альберт Бэйли насанд хүрээгүй хамтрагчтайгаа америкийн Фэйрфильд хотын банкийг дээрэмдэхээр шийдэж. Бэйли банк руу утасдаад дээрэмдэхээр очиж байна шүү гэж хэлсэн байна. Уг санаа нь бол дээрмийнхээ ажиллагааг түргэвчлэхийн тулд банкныхан мөнгөө цуглуулаад бэлтгэчихсэн байг гэж бодсон хэрэг. Бүх ажил төлөвлөсний дагуу болж тэд ч очоод мөнгөө аваад гарах гэтэл гадаа хаалган дээр цагдаагийнхан хүлээж байх нь тэр.
4. Машин жолоодож чаддаггүй байж машин дээрэмддэг дээрэмчин
Америкийн Небраска мужийн Омахе хотод Млисса Питерс хүүгээ сургуулиас нь авахаар явах гээд машиндаа сууж байж. Гэтэл 17 настай Мганга Мганга гэгч түүнд буу тулгаад түлхүүрээ өгөөд машинаас буу гэж шаарджээ. Уг нь бүх зүйл дээрэмчний санаснаар болж Мелисса ч машинаасаа буугаад түлхүүрээ өгч. Дээрэмчин машинд суугаад хөдлөх гэтэл машин нь механик коробктай байсныг мань хүн хөдөлгөж чаддаггүй. Энэ үеэр Мелиссагийн хөрш нь цагдаа дуудаж найман минутын дараа хууль сахиулагчдыг ирэхэд Мганга явгаар зугтсан ч холддож амжилгүй баригджээ. Гар буу нь ч хуурамчбайсан гэнэ.
3. Хулгайчийн орсон байшинд дүүрэн цагдаа байвал яахав
Айлынхан эзгүй юм уу, бүгдээрээ нам унтаж байхад түлхүүр тааруулж ороод хамаг юмыг нь хамж аваад гардаг хулгайч бий. Харин америкийн Абингтоны хулгайч Даррен Кимптонд ийм аз таарсангүй. Ороод хамаг юмыг нь хулгайлчихаж болмоор байшин сонгоод сэмхэн яваад ортол тэнд нь дүүрэн цагдаа нар байж байх нь тэр. Даррен үүнийг мэдмэгцээ зугтаасан ч холдож чадсангүй. Тэр бас яг энэ өдрөө зэргэлдээ байшин руу орох гээд чадалгүй цонхыг нь хагалаад түүнд нь гараа зүсч хэргийн газарт цусаа үлдээгээд зугтаасан байжээ. Үнэхээр үйлс нь харласан өдөр гэж л энэ.
2. Буугаа өөрөө өгчихдөг дээрэмчин
Хулгайч дээрэмчин ч гэсэн хүн л юм болохоор алдалгүй яахав. Харамсалтай нь тэдний алдаа их хүндээр тусч шоронд хүргэдэг.
Лондонгийн нэг дээрэмчин Halifax банк дэрээмдэхээр шийдэж цүнх буу гээд бүхнээ нарийн бэлтгэж. Банкинд ороод буугаа тулгаж байгаад кассчинаас 700 мянган фунт стерлинг бэлнээр авах нь тэр. Мөнгөтэй цүнхээ авах үедээ тэрээр гартаа байсан буугаа банкны кассчинд өгчихөж. Хормын төдийд болоод өнгөрсөн энэ үйлдэл хэдийнээ хожимдсон байж. Банкны ажилтан өөр лүү нь буу тулгаад эхлэхээр банкны дээрэмчин нэг ажилтны дугуйгаар зугтах гэж оролдоод.......
1.Нүүрээ ингэж хувиргах гэж байх уу
Ихэнх дээрэмчид танигдахгүйн тулд баг зүүж, нүүрээ далдалдаг. Питтсбургийн 48 настай Деннис Хокинс зүсээ хувиргаж байгаад банк дээрэмдэхээр шийдэж. Байдаг л санаа. Ингээд тэрээр эмэгтэй хүний хиймэл үс, хиймэл хөх зүүгээд алиалагчийн хувцас өмсчихсөн чинь болоод явчих нь тэр. Гэхдээ тэрээр нэг л зүйлийг тооцоолсонгүй. Сахлаа анзааралгүй тэр чигээрээ банкинд ороод явчихсан чинь ердөө л авто зогсоол хүрэлгүй баригдаж орхиж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ