Түүхий арьс, ширийг тодорхой хугацаанд экспортлохоор боллоо

Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон энэ сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн байна. Уг асуудлыг өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Статистик мэдээгээр, 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортонд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдснээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ