Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, байцааж эхэлжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллагдагчаар татан цагдан хориод байгаа. Түүнийг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэрэгт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг шалгаж байгаа бөгөөд мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Б.Батзаяа нарын хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Мөн Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хоригложээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласанхэрэгт сэжиглэж байгаа аж.

Г.Лхагваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ