Умард Солонгосын пуужинт зэвсгийн хүчин чадал (МАШ НУУЦ)

Умард Солонгосын ардын арми нь хуурай замын цэрэг, агаарын цэргийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, Тэнгисийн цэргийн хүч, старатегийн пуужинт цэрэг гэсэн бүтцээс бүрддэг. Армийн нэгж бүрэлдэхүүн нь 850 мянгаас 1,2 сая хүнтэй, нөөцөд 4,0 сая орчим хүнтэй.

Пуужинт цэрэг нь дараах зэвсэглэлтэй юм байна

1. Ойрын зайны, тактикийн балластик “Токса” KN-02 пуужин. 2005 онд үйлдвэрлэсэн. Тусгал нь 100-120 км

2. Ойрын зайны тактикийн балластик “Хвансон-5” KN-03 пуужин. 1985 оноос зэвсэглэлд орж ирсэн, БНАСАУ-ын өөрийн үйлдвэрлэсэн пуужин. Тусгал нь 320 км.

3. Ойрын тусгалын тактикийн балластик “Хвансон-6” KN-046 1990 оноос зэвсэглэлд орсон. БНАСАУ өөрсдөө үйлдвэрлэсэн. Тусгал нь 700 км. 300-600 ширхэг бий гэсэн мэдээ бий.

4. Дунд тусгалын балластик “Но-Донг-1” буюу KN-06 пуужин. 1997 оноос зэвсэглэлд орсон тусгал нь 1300 км.

5. Дунд тусгалын балластик “Но-Донг-2” KN-07 пуужин. Тусгал нь 4000 км.

6. Дунд тусгалын балластик ВМ25 “Мусудан” буюу KN-09 пуужин. Тусгал нь 2500-4000 км. Зэвсэглэлд 2009 оноос орсон. 200 пуужин бий.

7. Тив хоорондын балластик “Хвансон-13” буюу “Тэпхондон 1,2” KN-086
Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүдийн тооцоогоор бол БНАСАУ-д 900 орчим балластик пуужин байгаагийн 600 орчим нь ойрын болон дунд тусгалын, 200 нь “Но-донг” буюу дунд тусгалын, үлдэх 100 нь алсын зайны “Тэпходон-1,2” хэмээх тив хоорондын төгөлдөржүүлсэн пуужин байгаа юм байна.

БНАСАУ үүний зэрэгцээ баллистик пуужингийнхаа тусгалаар зэвсэглэлийнхээ байрлалыг гурван бүсэд хувааж ангилсан байна.
-Тэргүүн шугамын буюу Өмнөд солонгосын хил, цэрэггүй бүс орно.
– Энэ цэрэггүй бүсээс хойд зүгт 120 км-т нийслэл Пеньяны районд хоёрдугаар бүс буюу “пуужингийн удирдлагын бүс” байрлана.
-Гуравдугаар бүс нь “старатегийн гүн бүс” умардын хойд нутагт байрлана. Энд алсын зайны буюу тив хоорондын пуужингууд харьяалагддаг. Шинжээчдийн үзэж байгаагаар “Тэпхондон 1,2” гэсэн энэ пуужингууд 10 мянга хүртэл км-т тусах чадалтай.

Умард Солонгост пуужин хөөргөх хоёр үндсэн талбай бий. Нэг нь дорнод нутагт байрлах Мусудан, нөгөө нь баруун нутаг дахь Тончханнийн “Сохэ” харвах талбай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ