“Минт” баарныхан галаас үүдсэн ослыг нууцлав уу

Энэ сарын 25-нд буюу өнгөрсөн баасан гаригт “МИНТ” бааранд галаас үүдсэн осол гарчээ. Уг галд өртсөн хүмүүсийн нэг нь хүнд гэмтсэн учир өнгөрсөн амралтын өдөр ажиллаагүй юм байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар бол тогонд цохиулсны улмаас нэг хүн нас барсан байж ч болзошгүй байгаа юм. Гэвч тухайн шөнийн цэнгээний газрынхан уг хэргийг нууцалсан байж болзошгүй байна. Учир нь Онцгой байдал, Цагдаагийн алинд нь ч энэ талаарх дуудлага ирээгүй байгаа юм. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнүүн-Эрдэнэ компанийн “МИНТ” хэмээх уг шөнийн цэнгээний газар нь удаа дараа зөрчил гаргаж, өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрлөө хүртэл цуцлуулж байсан юм. Тиймдээ ч компанийн удирдлагууд уг хэргийг энэ удаа нууцлаад өнгөрөх нь зөв хэмээн үзсэн байж болзошгүй юм.

Тодруулбал өнгөрсөн оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Ерөнхий менежерийн А150-р тушаалаар “Минт” баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл он гарснаас хойш дөрөв ба түүнээс дээш удаа ноцтой зөрчил гаргаж, хууль зөрчсөн хэмээн ийнхүү үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан юм.

Харин энэ онд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд өнгөрсөн 10-р сарын 29-нд мөн л тэнд зодоон болж, цагдаад дуудлага өгсөн байдаг. Ингээд хэргийг шалгахад бааранд үйлчлүүлж байсан БГД-ийн 18 хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н-ыг СХД-ийн 14-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй Б нь шалтгаангүй зодож танхайрсан хэрэг гарсан болохыг ХУД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Уг хэрэг гараад хоёр сар ч болоогүй байхад ийнхүү гал гарсан асуудал гарч дахин нэг хэрэг мандаж мэдэхээр байна. Нууцлагдмал байдалд болоод өнгөрсөн энэхүү галын шалтгааныг холбогдох газрууд анхааралдаа авах байх.

Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно

11

22

СЭТГЭГДЭЛ БИЧИХ