2015 оны асуудал дагуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байна
Энэ онд асуудал дагуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнд ямар нэгэн байдлаар хэрэглэгчдийг бухимдуулж, эргэлзээ төрүүлсэн гэхэд болно.
Хүний биед хүнсний бүтээгдэхүүн эрүүл аюулгүй байдал, чанарын шаардлага гэдэг зайлшгүй чухал. Тиймээс энэ асуудлыг 24tsag.mn оны онцлохоороо нэрлэж байна.
“СҮҮ” ХК-ийн сүүг тарагтай андуурахад хүрсэн үү?
Манайдаа томоохон гэгддэг хүнсний манлай үйлдвэрлэгч гээд л тодотгол дагуул ар араасаа хөврүүлсэн "СҮҮ" ХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүний чанар тиймч хангалттай биш ажээ.
Саяхан нэгэн хэрэглэгч өөрийн FB хуудсандаа "СҮҮ ХК ийн удирдлагууд, хүнсний бүтээгдэхүүний чанар шалгах байгууллагуудийн анхааралд, нийт хэрэглэгчдэд анхааруулж хэлэхэд нэг өдөртөө гашилдаг сүү зарж хүмүүсийг хэзээ болтол хохироох юм бол." хэмээсэн тухайнкомпанийн сүүний чанарыг хөндсөн байна.
Ингэхээр тус компанийн бүтээгдэхүүнүүд чанар болоод эрүүл ахуйг хангаж чадаж байна уу гэсэн асуулт олны өмнө гарч байгаа юм.
Тэгвэл өчигдөр уг сүүг худалдаж авсан хүн мөн л авсан сүүгээ хараад гайхаж сууна. “Сүү” гэх шошготой тараг авчихав уу ч гэж эргэлзэхэд хүрчээ.
Ирээдүйгээс ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд
МХЕГ-ын facebook хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдээс маш олон гомдол санал ирж харагддаг. Тэгвэл нэг хэсэг ирээдүйгээс ирсэн бүтээгдэхүүнээр давалгаалав.
Тухайлбал, “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүнирээдүйн он сартай байсан юм.
Энэ асуудалдцехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болж өнгөрсөн.
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэй.
Зөрчил 3: "Витафит" Гоё тараг 2016 оны анхны тараг
Үндэсний үйлдвэрлэгч "Витафит" Гоё тараг хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал хэд хэдэн дэлгүүрт худалдаалагдаж байгаа уг тараг нь ирэх жилийн өдийд худалдаанд гарах байсан ч тодорхойгүй шалтгаанаар өнөөдөр худалдаалагдаж байна. Энэ нь уг тараг бүтээгдэхүүнийг удаан хадгалах бодистой агуулдаг юм биш байгаа гэсэн харыг төрүүлж байна. Учир нь тус бүтээгдэхүүнийг 28 хоног хадгалах заавартай юм билээ. Тэгэхээр жилээс илүү хадгална гэхээр яаалт ч үгүй химийн бодис буюу меламинтай юм биш биз гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.
Энэ талаар цахим ертөнцөд тархсан бөгөөд уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн алдаа эсвэл Хятад улсад үйлдвэрлэсэн гэх мэтээр олон таамаг байна.
“Атар-Өргөө”-гийн ирээдүйгээс ирсэн боов бас л олныг гайхшруулав
“Атар-Өргөө”-гийн ирээдүйгээс ирсэн боов гэсэн тайлбартай нэгэн зураг олны анхаарлыг ихэд татсан юм.Манайдаа томоохонд тооцогдох хүнсний үйлдвэрлэгчболох “Атар-Өргөө” ХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-нд үйлдвэрлэсэн гэсэншошготой боов өмнөх өдөр нь буюу 11 дүгээр сарын 17-нд дэлгүүрүүдэд худалдаалагдаж байв.
Нийгэмд аль хэдийн танигдаж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон томоохон компанийн хувьдэнэ бол хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, тэдний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл болсон юм.
TESO-гийн “Стандарт” маслод хориотой транс тос агуулагддаг
ТESO корпорацийн үйлдвэрлэдэг“Стандарт” маслод транс тос агуулагддаг байна.Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг хараад байдаггүй.Голдуу амт, шошгонд нь итгэж худалдан авалт хийдэг. Тэгвэл аливаа савлагаатай бүтээгдэхүүн худалдан авахдаа заавал орц найрлагыг нь харж байхад буруудахгүй ажээ.
Учир нь та худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг мэдэхгүйгээс эрүүл мэндээрээ хохирч ч мэдэх юм. Тухайлбал “Стандарт” маслод транс тос агуулагддаг гэдгийг иргэд тэр бүр мэдэхгүй. Энэ талаарШударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар ч анхаарлаа хандуулаад байдаггүй. Гэтэл транс тос агуулсан бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөг бий болгож байдаг гэнэ. Өнгөрсөн удаад “Тэсо” компани2012 онд үйлдвэрлэсэн зайрмагны он сар дээрээ цаас наагаад 2014 оны дөрөвдүгээр сард худалдаалж байсан нь шуугиан тарьж байсан юм. Улмаар нүн бүрийн амтархан иддэг Тэсо-гийн “Кингснек” үйлдвэрийн үхрийн махан амтлагчтай “Хаан чипс” асуудал дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Өнхрүүш гурилан бүтээгдэхүүн
“Өнхрүүш Бэйкэри” ХХК-ийнхан уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бөгөөд савлагаан дээр нь мөн л үйлдвэрлэсэн огноо, орц найрлага зэргийг тавилгүй худалдаанд нийлүүлжээ.
Мөн эдгээрээс гадна “Өгөөмж Архад” “Зочин”, “Шөлөндөө”, “Боорцог” зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн огноогүй, хаягийн зөрчилтэй байсан бол “НВЦ” ХХК-ийн өндөг шинжилгээний бичиггүй худалдаалагдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ