С.Ганбаатар: ”Би Л.Гансүхийн талд байна”

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүж байгаа.

Шүүх хуралд гэрч, шинжээч нараас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулалгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа юм.

Тэгвэл уг шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон С.Ганбаатар гишүүн нар ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.

С.Ганбаатар гишүүний хувьд энд ирсэн явдал нь олон хүний анхаарлыг татсан юм. Харин тэрбээр ирсэн шалтгаанаа "Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажлаасай гэж хүсч энд ирсэн. Тав хоног Монголын ард түмэн энэ байдлыг харсан. Нунтаг хог шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийгээд байгаа шүү дээ. Би шударга ёсны төлөө тэмцдэг. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй.

Өнөөдөр шүүх гэдэг бол намын бүлэглэлийн толгойдоо зайдалж суусан хэдэн луйварчдын дохиур битгий байгаасай. Ингээд “Амташсан эмгэн алиманд хахдаг“ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн гишүүний хувьд Дарханаас өрсөлдөж байсан энэ хүний тал дээр байр сууриа илэрхийлж байна" хэмээн тайлбарлажээ. - See more at: http://www.wikimon.mn/content/65837.shtml #sthash.OQYmkMaS.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ