”Таван богд” нөгөөдөр гэхэд дэнчингийн мөнгөө байршуулах ёстой гэв
Хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг өнгөрсөн сарын 30-ны өдөр нийслэлээс нээлттэй дуудлага худалдаагаар зарсан билээ. Хорин тэрбум төгрөг хүртэл гурван хүн үнэ хаялцаж, түүнээс дээш Монголын иргэн араб үндэстэн Абдул Карим, “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан нар өрсөлдөөд араб эр Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр авах болсон гэдэг.
Гэвч тэрбээр удалгүй хувийн мэдэгдэл гарган, худалдан авахаас татгалзаж буйгаа хэлсэн юм.
Түүнийг ямар шалтгаанаар, яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэн ч мэдэхгүй бөгөөд өөр өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байгаа.
Хариндараагийн өндөр үнэ буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн саналыг өгсөн “Таван богд” группт нийслэлээс өчигдөр санал хүргүүлсэн байна.
Хэрэв “Таван богд” групп энэ газрыг авахаар болбол энэ сарын 18-ны өдөр гэхэд дэнчингийн мөнгөө байршуулан, худалдан авах саналаа хүргүүлэх ёстой бөгөөд үүнээс 14 хоногийн дотор мөнгөө төлөх журамтай юм байна. Гэвч ямар шийдвэргарах нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ