Интернэт бидэнд яаж хүрдэг вэ

Интернэт бидэнд яаж хүрдэг вэ. Дэлхийг хэрсэн аалзны шүлс шиг байрладаг интернэтийн шугам газар доогуур болон далайн ёроолоор хэрсэн шилэн кабелуудынхаа тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүртхүрдэг. Манай улс ч интернэтийг дээрх шугамаар дамжуулан импортоор авч хэрэглэдэг юм.

1960-аад онд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том технологийн дэвшил болсон интернэт үүссэн.АНУ анхлан цэрэг цөмийн зэвсгийн зориулалтаар энэхүү сүлжээг байгуулж байсан бол харин өнөөдөр дэлхий дахиныг хэрсэн, хэдэн тэрбум компьютерүүдийг холбосон аварга том сүлжээ болон өргөжөөд байгаа. Тэгвэл Монгол Улс интернэтийн үйлчилгээг 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр анх нэвтрүүлснээс хойш 20 жил болж байна.

Энгийн нэгэн төслөөс дэлхий дахиныг хамарсан агуу том сүлжээ болон өргөжин тэлсэн интернэт нь хүн төрөлхтнийг даяаршилд хөтөлсөн хамгийн том гүүр юм.

Бидний хэрэглээ цахим хэлбэрт шилжсэнээр Монгол улсад интернетийн дундаж хэрэглээтэй нэг хүн өдөрт Mail, Messenger, Facebook, Twitter, Instagram, Youtube, Torrent болон мэдээний сайтууд гэх мэт 20-25 төрлийнинтернетэд суурилсан үйлчилгээнд тогтмол хандалт хийж сард дунджаар 3-5GB дата ашиглаж байгаа гэсэн тоо баримт байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 2.121.000 интернет хэрэглэгч бүртгэлтэй.

#a52a2a;">Интернэтийг бид Лос Анжелас, Франкфурт хотоос авч хэрэглэдэг

Монгол Улс интернэтийг хэрхэн импортоор авдаг талаар графикаар хүргэж байна.

Монгол Улсын нэг дата хэрэглэгчийн 3-5GB-ын дата хэрэглээтэй бөгөөд энэхүү хэрэглээ танд хүргэхийн тулд интернэт үйлчилгээ үзүүлж буй Монгол компани 100-150 ам.долларыг таны өмнөөс интернэт түгээж буй гадаад компанид төлж таныг интернэтээр хангадаг аж.

Харин бид өөрсдийнхөө төлдөг төлбөрөөс 20 дахин илүү их хэмжээний хэрэглээг авч ашигладаг. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын иргэн интернэтийг хамгийн бага зардлаар авч хэрэглэдэг гэсэн судалгаа гарч байна. Дэлхий дахинаа интернэт хэрэглэгчид секунд бүрт хэдэн тэрбум шинэ дата үүсгэж, секунд бүрт зөвхөн Google-ийн хайлтын системээс 40,000 хайлт хийж, 1 тэрбум хүн Facebook хэрэглэж, минут тутамд дунджаар 32 сая мессеж илгээж, 3 сая видео үздэг байна.

Таван жилийн өмнө нэг өрхөд 1 ухаалаг гар утас, 1 notebook-тэй хэрэглэгч байсан бол өнөөдөр өрх бүр нөүтбүүк, суурин компьютер, таблеттай өрхийн гишүүн бүрийн тоогоор ухаалаг утас гээд төрөл бүрийн төхөөрөмжөөр интернетэд холбогдох болсон. Хөгжлийнхөө замаар аливаа улс оронд интернэтийн өндөр хэрэглээний асуудал үүсэх үед интернэтийн төлбөрөө нэмэх эсвэл хэрэглээндээ тааруулан интернэтээ худалдан авах гэсэн хоёрхон гарцтай нүүр тулдаг байна. Иймд бид интернетийн зөв зохистой хэрэглээнд суралцах цаг хэдийнээ ирсэн болов уу.

Г.Даша, Т.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ