Д.Номин-Эрдэнэ анхны эмэгтэй ялагч боллоо
Итали улсын Милан хотноо 2015 оны 12 сарын 5-12 өдрүүдэдЭдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагийн Оюун Ухааны Тоглоомын Креспи Олон Улсын Наадам зохион байгуулагдсан юм. Энэхүү наадамд ОУМ, ЭИМ Д.Номин-Эрдэнэ шатрын төрөл мастер ангилалд уригдан оролцож 9 өрөг тоголсоноос 7.5 оноогоор / 6 хожин 3 тэнцэн / түрүүлж эх орныхоо нэрийг гаргалаа.
Энэхүү амжилт нь тус тэмцээны мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа их онцлог боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ