Рой Жонс ялагдав
Хүү Рой Жонс Оросын харъяат болсныхоо дараа эхний тулаанд британийн Энцо Маккаринеллид ялагдав. Москвад болсон 10 үетэй чансааны тулаанд тэр 4 дэх үед техникийн нокаутаар ялагдсаныг мэдээлж байна.
Эмнэлгийн жижүүрийн бригадын ажилтны хэлснээс үзвэл, Рой Жонс ноцтой бэртэл аваагүй ажээ. “Ройн тархи хөдлөсөн, энэ нь байдаг л явдал. Ноцтой юм болоогүй” гэж эмч тодруулан тайлбарласан байна.
“Оросын төлөө анхны тулаан” нэртэй энэ тулаандбэлтгэх ажил Жонсыг ОХУ-ынхаръяат болсны дараахан эхлэжээ.Боксчид эхний хүнджиндWBA-гийн титмийн төлөө тулалдахаар төлөвлөж байсан ч, тус холбоо үүнийг зөвшөөрөөгүй байна.
Энэ тулаан миний сүүлчийн тоглолт болно гэж тамирчин түрүүнд нь мэдэгдсэн юм. Гэвч тулаанаас хэдхэн өдрийн өмнө хэвлэлийн хурал дээр тэр цаашид тоглохоо үгүйсгээгүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ