Карри орчин цагийн Майкл Жордан
Сагсан бөмбөгийн “Милуоки Бакс” багийн ахлах дасгалжуулагч Жэйсон Кидд “Голден Стэйт Уорриорс” багийн холбон тоглогч Стефен Карриг домогт тамирчин Майкл Жордантай адилтгажээ.
Киддийн дасгалжуулж буй баг 24 тоглолт дараалан хожил байгуулсан “Голден Стэйт Уорриорс”-ын ялалтын цувралыг тасласан билээ.
Кидд “Карри бол өнөө үеийн Майкл Жордан юм. Бид цагтаа бүгд л Жордан шиг болохыг хүсдэг байлаа. Тэгвэл өнөөгийн хүүхдүүд Карритай ижилхэн болохыг хүсэж буй” гэж ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ