Селена Биберийн цомгийг үнэлсэнгүй

Хэзээнээс л салж, нийлж байдаг Желена буюу Жастин Бибер, Селена Гомез нарыг эргээд нийлэхийг хүсэгчид олон. Дуучин залуу экс хайртдаа дуу зориулж, сэтгэлээ илэрхийлсээр...

Хамгийн сүүлд гаргасан Биберийн “Purpose” цомгийг гэвч Селена үнэлсэнгүй бололтой. Инстаграмм хуудсанд түүнээс нэгэн танил нь өөрийн найздаа зориулж Бибер юм уу One Direction хамтлагийн цомгийн алийг сонгох вэ гэж асуусан байна.

“Миний найз энэ хоёр дуучинд хоёуланд нь дуртай, гэхдээ Биберийн “Purpose”цомгийг авах уу, “One Direction”-ы “ Made in the A M ” цомог зүгээр үү? Гэсэн асуултанд “ Made in the A M ” цомгийг нэрлэжээ.

Нэгэн өдөр худалдаанд гарсан хоёр уран бүтээлчийн шинэхэн цомгуудын аль нь шилдэг цомог болох талаар сонсогчид өөрсдийн байр суурийг илэрхийлдэг.

Гэвч худалдаанд гарсан эхний долоо хоногийн байдлаар Биберийн цомог 649 мянган ширхэг борлуулагдсан бол нөгөө цомог нь 459 мянган ширхэг борлуулагдсан юм.

И.АВГУСТА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ