"Монгол туургатан"-ы ялагч 750 крат алтан цом авна

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо 12 сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Тус нийгэмлэгээс өчигдөр "Чингис хаан" зочид буудалд хэвлэлийн хурал хийсэн юм.

"Монгол туургатан" тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулах коммисын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр болжээ.

Тэмцээнд Монгол, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байсан Өвөрмонголын тамирчид өөр тэмцээн давхацсан тул ирж амжихгүй болсон аж. Тус тэмцээнд 49кг, 52кг, 56кг, 64кг, 69кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно. Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөрт тооцогдох мөнгөн шагналтай юм байна.

Тухайлбал, зургаан жин тус бүрт цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөнжин тус бүрт нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ