Ирэх оноос НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль хэрэгжиж эхэлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм байна.
Үндэснийтатварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг 12 сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэлсэн байна.Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой юм байна. Энэ хүрээнд татвар төлөгчдөд зориулсан сургалтыг Нийслэлийн Татварын газраас 2015 оны 12 сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Сургалтын хуваарь,хөтөлбөр болон Монгол Улсад бүртгэлтэй хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн нэрсийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. "НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ" ХУУЛИЙН ТАЛААР ТАТВАР ТӨЛӨГЧДӨД
ЗОРИУЛСАНСУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Д/Д | Зохион байгуулагдах газар | Сургалтын сэдэв | Огноо | Цаг | Татвар төлөгчдийг хамруулж, сургалт зохион байгуулах нэгж | Бүртгүүлэх утасны дугаар | Сургалтанд хяналт тавих |
1 | Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчдийн танхим | НӨАТ-ын тухай хууль, нэгдсэн ба хэрэглэгчийн систем | 2015.12.14 | 10.00-12.00 | Хяналт шалгалтын хэлтэс | 328220 | М.Гангамаа |
2 | 14.00-16.00 | ||||||
3 | 2015.12.15 | 10.00-12.00 | Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтэс | Х.Уранчимэг | |||
4 | 14.00-16.00 | ||||||
7 | 2015.12.16 | 10.00-12.00 | Татвар хураалтын хэлтэс | Б.Оюунтуяа | |||
6 | 14.00-16.00 | ||||||
7 | 2015.12.17 | 10.00-12.00 | Хууль, эрх зүйн хэлтэс | А.Агбат | |||
8 | 14.00-16.00 | ||||||
9 | 2015.12.18 | 10.00-12.00 | Хяналт шалгалтын хэлтэс | М.Гангамаа | |||
10 | 14.00-16.00 | ||||||
11 | 2015.12.21 | 10.00-12.00 | Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтэс | Х.Уранчимэг | |||
12 | 14.00-16.00 | ||||||
13 | 2015.12.24 | 10.00-12.00 | Татвар хураалтын хэлтэс | Б.Оюунтуяа | |||
14 | 14.00-16.00 | ||||||
15 | 2015.12.25 | 10.00-12.00 | Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтэс | Х.Уранчимэг | |||
16 | 14.00-16.00 | ||||||
Жич: Заал55 хүний багтаамжтай тул Та сургалтанд суух өдрөө бүртгүүлэн оролцоно уу. |
Хэрэглэгчийн систем нийлүүлэгчид |
||||
№ |
Нэр |
Холбогдох утас |
И-мэйл хаяг |
Хаяг |
1 |
Арех софт ХХК |
88304204 |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 56 байр 1 тоот |
|
2 |
БЭНКЬЮ ТЭХ ХХК |
99114366 |
Чингэлтэй дүүрэг, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 29-1, 7 давхар |
|
3 |
Грэйпсити ХХК |
328720 99001730 |
@grapecity.mn">esther.naran-enkhjin @grapecity.mn |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж-22 |
4 |
Датакейр ХХК |
90090889 |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Чингис хаан цогцолбор, "Б" КОРПУС, 304, 305 тоот |
|
5 |
Интерактив ХХК |
95805210 98182633 |
@interactive.mn">nomin-erdene @interactive.mn |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, Мэдээлэл технологийн үндэсний парк 109 тоот |
6 |
Инфосистемс ХХК |
70116399 91116548 |
@infosystems.mn">contact @infosystems.mn |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баянбогд төв 4 давхар |
7 |
Конпиг ХХК |
99065607 |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Channel center 305 тоот |
|
8 |
Кайзен Монголиа ХХК |
88021000 |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Пийс тауэр, 1006 тоот |
|
9 |
Майсофт системс ХХК |
99092527 |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Бага тойруу GB центр 701 тоот |
|
10 |
Наномэп ХХК |
96900101 |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Их монгол улсын гудамж, Баянмонгол хороолол, 414 байр, e-04 тоот |
|
11 |
Новасофт ХХК |
99110702 |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо DHL байр 502 тоот |
|
12 |
Ординат ХХК |
99112171 |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Амин-Эрдэнэ эмнэлгийн байр, 2 давхар, |
|
13 |
Прософт ХХК |
77113078 99103078 |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Тусгаар тогтнолын ордон 909 тоот |
|
14 |
Ритус ХХК |
94049991 75770707 |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плаза цогцолбор, 1405 тоот |
|
15 |
Электромон ХХК |
99095718 70113812 |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 92, UB platinum оффис 301 тоот |
|
Жич: Дээрх байгууллагуудыг өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд та бүхний зүгээс судалгаанд хамрагдаагүй өөр байгууллагуудыг сонгон авч хамтран ажиллах боломжтой... |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ