П.Анужингийн хойт дүр тодорлоо!

Аливаа олны танил хүний хойт дүр амьдад нь тодордог тохиолдол олонтаа гардаг. Тэр тусмаа жүжигчин, нэвтрүүлэгч, уран бүтээлчдийн ертөнцөд энэ нь бараг мэдээжийн асуудал шахуу болчихсон. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдаж асан П.Анужин сүүлийн үед телевиз тайзнаа харагдахаа байсан. Шинэ юманд тун дасалтай хүлээж авах боловч амархан мартдаг уйдамхай нь ёстой нөгөө монгол араншин. Тэгвэл түүний хойт дүрээр нэгэн бүсгүйг нэрлэх болжээ.

Тэр бол Асашёорюү аваргын сэтгэлийг хөвсөлзүүлж бүр сүйт бүсгүйгээр нь нэрлэгдэн ар гэрийнхэнтэй нь танилцаад байсан Б.Лагшми. Дипломатч гэр бүлээс гаралтай цэл залуу хорин хэдэн насандаа хэд хэдэн гадаад хэл төгс эзэмшсэн энэ бүсгүй ЭМШУИС-даа төгсөөд ажиллаж буй. Тэрбээр саяхан УИХ-ын Европын хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг хөтөлжээ.

Гадаад хэл гаргууд эзэмшсэн бүсгүй мэргэжлийн хөтлөгч биш ч ур чадвараа харуулаад амжиж.Сормуусаа дэрвийлгэж нүдээ алаг эрээн болтол буддаггүй арьсаа байгалиар нь харагдуулахыг илүүд үздэг, дулаахан инээмсэглэлтэй бүсгүй олны нүдэнд содон туссан гэнэ шүү.Будаггүй цэвэрхэн төрх дуу хоолойны наалдацтай байдал, биеэ авч яваа донж маяг нь яах аргагүй хөтлөгчдийн дунд шинэ хэв маяг болон гарч иржээ.Нуруу туруу, өнгө зүсээрээ экс од хөтлөгч П.Анужинг хол хаях бүсгүй гарч ирсэнд теле шоу хийгчид соргог хандаж байгаа сурагтай.Цаг үе болгон өөр өөрийн баатраа төрүүлдэг гэдэг л энэ байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ