Аделийг хулгайд сэрджээ
Иймээс Кайагийн шүтэн бишрэгчид твиттер хуудсан дээрээ Аделийг хулгайд буруутгасан бөгөөд зарим нэг нь “Чи үхэж далд ороосой билээ, хулгайч минь” гэж хүртэл бичжээ. Кайа бол Туркийн Малатья хотод амьдардаг Курдын нэртэй дуучин байсан билээ. Тэрбээр 2000 онд Парис хотноо цөллөгт байхдаа таалал төгссөн бөгөөд алдартнуудыг оршуулдаг Пер-Лашез оршуулгын газар оршуулагдсан юм. Acilara Tutunmak гэдэг дуу нь 1985 онд бичигдээд тухайн үедээ хит болж байв.
Туркийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ахметын бэлэвсэн эхнэр үүнийг зориудаар хийсэн зүйл биш байх гэж хэлжээ. “Зүгээр л тохиолдлын чанартай зүйл болсон болов уу. Гэхдээ хэрэв тэр үүнийг зориудаар хийсэн бол хулгайн хэрэгт тооцогдоно доо” гэж Гюльтен Кайа өгүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ