Оригинал “Nike”-ийг таних арга

Бүх насныхны хамгийн дуртай хувцас юу вэ гэж асуувал бүгд л дуу нэгтэйгээр пүүз гэж хариулах байх. Амралт зугаалга, аялал спорт, чөлөөт цагаараа хүртэл өмсч болдог болохоор яах аргагүй бүх насныхны хамгийн сайхан сонголт. Ингэхдээ оригиналь фирмийн пүүзээр гоёвол бүр догь биз дээ. Манай улсад оригиналь пүүзнүүд орж ирж байгаа ч хэрэглэгчид тэднийг тэр бүр ялгаж таньдаггүй. Жишээ нь, Nike фирмийн пүүзийг яаж таних вэ. Энэ талаар хамтдаа суралцъя.

Зураг юуг ч нотлохгүй Интернэтээс Nike-ийн пүүзний түм буман зургийг олж болно шүү дээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр оригиналийг нь авах нь чухал. Ингэхийн тулд интернэтэд байрлуулсан зурагнаас холбогдох утсыг нь олоод худалдагчтай нь ярьж болох юм. Тухайлбал, та тухайн худалдагчийг өөрийн бараа бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг гэдгээ баталж сонинд зар тавихыг санал болгож болох юм. Үнэхээр тэр хүн худал хэлээгүй бол энэ нь ямар ч асуудалгүй шүү дээ.

Албан ёсны борлуулагч байгаа эсэхийг шалга Nike бол хамгийн түгээмэл хуурамчаар үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Тиймээс зах болон дэлгүүрт байгаа Nike гэсэн бичигтэй болгоныг энэ фирмийн пүүз гэж андуурах хэрэггүй. Түүний оронд энэ пүүзийг оруулж ирж байгаа албан ёсны эрхтэй дэлгүүр байгаа эсэхийг интернэтээр судлах нь илүү үр дүнтэй. Тухайлбал, манай улсад АНУ дахь Nike-ийн ийн албан ёсны борлуулагч дэлгүүрээс импортлон оруулж ирдэг ID дэлгүүрийг нэрлэж болох юм. Тэд сүүлийн 3 жил хэрэглэгчдэдээ оригинал пүүз санал болгон ажиллаж байгаа юм.

Зах зээлээс хэт бага үнэ Тухайн худалдагч танд таны төсөөлснөөс ч бага үнэ санал болгож байгаа бол “но”-той гэсэн үг дээ. Ялангуяа, тухайн Nike брэндийн пүүзийг заримдаа цөөн хувь үйлдвэрлэх нь олонтаа байдаг учраас үнэ нь санаснаас өндөр байх нь элбэг. Гэтэл хамаагүй хямд үнээр борлуулах гээд байвал тэр жинхэнэ фирмийнх гэдэгт итгэхэд бэрх юм. Монголд энэхүү фирмийн албан ёсны дэлгүүрээс нь нийлүүлэгч ID дэлгүүрт ч үнийн хувьд албан ёсны фирмийн өгсөн үүргийн дагуу тодорхой бодлого барьж ажилладаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ