Эрдэнэс Тавантолгой”-н IPO олон улсад хүлээлт үүсгэв
Монголын парламент Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хурдасна гэж олон улс үзсэн байна. Түүнчлэн үндэсний бусад компани олон улсын жишгээр хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой болжээ.
Уг нь Монголын хөрөнгийн зах зээлийн чадамж 30-40 тэрбум ам.доллар байх боломжтой ч өдгөө ердөө 1.3 тэрбум ам.долларын арилжаанд эргэлддэг гэсэн байв. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Лондон, Хонгконгийн биржийн алийг сонгохоо шийдээгүй байгаа бөгөөд хууль батлагдсан учраас энэ ондоо багтааж IPO-г шийдвэрлэх юм байна.
Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны дараа төлбөрт системд шилжиж байгаа учраас шинэ зохицуулалт хийхээр болжээ. Ингэснээр арилжаанд оролцогчид хувьцаа худалдан авснаасаа хойш тодорхой хугацааны дараа төлбөр хийх боломжтой болсон юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ