Ирэх таван жилд Монгол Улс дунд орлоготны тоонд орно
Дэлхийн банкны Түншлэх стратегийн бодлогын хүрээнд ирэх таван жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарна гэж дүгнэжээ. Үүний дагуу эдийн засагт гол нөлөө үзүүлэх ашигт малтмалын ордуудыг эргэлтэд оруулснаар 2018 он гэхэд манай улс дунд орлоготой орнуудын албан жишигт хүрэх юм байна.
Гэхдээ хөгжлийн явцад томоохон эрсдлүүд тулгарна гэж үзжээ. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, байгалийн нөөцийг зөв стратегиар ашиглахыг зөвлөлөө.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ