Ирвэсүүдийг зогсооно гэдэг хүнд даалгавар
Үндэсний супер лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Улирлын эхний хоёр тоглолтондоо тус тус нэг хожил, нэг хожигдолавж тэнцээдбайсан Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтууд болон Ирвэсүүдийн тоглолт ширүүн болох нь тодорхой байсан. Хоёр багийн хувьд хоёулаа 2014-15 оны улирлын хасагдах шатны нэгдүгээр тойргоос мултараад байсан ч, энэ зун хүчээ багагүй зузаатгаад амжсан билээ.
Э.Цэвэлдоржоор ахлуулсан Ирвэсүүд тоглолтын эхнээс санаачлагыг авч байлаа. Т.Санчирэнэ орой онцгой нэгэн тоглолтоо гаргаж 41 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол, Тэдэнд туслахаар нэгдээд буй легионер тоглогч Dylan Brewer өнөөдөр өөрийгөө харуулж чадлаа. Тэрээр өмнөх хоёр тоглолтонд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадаагүй байсан ч энэ удаад 29 оноо авахдаа 75%-тай довтолж, 5-н оновчтой дамжуулалтыг гүйцэтгэлээ. Мөн тэдэнд Э.Дорж-арилд 20 оноо, Э.Цэвэлдорж 17 оноогоогоор тусалснаар Ирвэсүүд 129:116-н харьцатай улирлын хоёр дахь хожлоо авлаа.
Их өргөө Аравтуудын хувьд тэдний бөмбөг алдалтууд болон идэвхгүй хамгаалалт нь хожигдсон гол шалтгаан болж байлаа, тэд тоглолтын турш багаараа нийт 27-н бөмбөг алдалт хийжээ. Түүнээс гадна сэлгээ тун хангалтгүй байсан бөгөөд сэлгээсгарж тоглосон тоглогчид нийлээд 13-хан оноо авсан нь бас нэгэн шалтгаан байлаа. Д.Мөнхтүвшин шилдэг тоглолтоо гаргаж 35 оноо 6 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалт гүйцтгэсэн бол, Ш.Сэдбазар 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, С.Батбямба 23 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч энэ удаад тэд хожигдлоо.
АВАРГУУД ШИНЭ УЛИРЫН АНХНЫ ХОЖЛОО АВЛАА
Үндэсний супер лигийн 2014-15 оны аваргууд болох Альяанс-тех Харцага шинэ улирлыг тун таагүй эхлүүлээд байсан билээ. Гол тоглогчидоо бэртэлд алдаад байгаа ч Харцагууд харин өнөөдөр өнгөлөг байж шинэ улирлын анхны хожлоо авлаа.
Teeng Akol өнөөдрийн онцлох нэгэн байлаа. Тэрээр багаа тэргүүлэн 16 оноо 19 самбараас бөмбөг авалтийг гүйцэтгэснээс гадна,талбай дээр байгаа үедээ ямар нэгэн давуу байдалийг үүсгэж байсан юм. Мөн сэлгээнээс гарж тоглосон Б.Дорждамба15 оноо 12 самбараас бөмбөг авалтаар тусалсан бол Э.Дөлгөөн мөн 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 12 оноо, Б.Нэмэхбаяр 9 оноо тус гүйцэтгэн багаараа тун жигд тоглолтыг үзүүлж 78:59-н харьцаатай Төв аймгийн Төв-Ургацийг буулган авлаа. Тун удахгүй ОУХМ Ц.Азбаяр, Г.Баттөр нар тоглолтонд оролцоод эхлэх юм.
Харин Төв Ургацын хувьд өнөөдөр бүх зүйл тэдний эсрэг байсан гэж болно. Д.Дэлгэрням 21 онооавсан ч бусад тоглогч нар хангалттай байж чадсангүй багаараа ердөө 27%-тай довтолсон бөгөөд алсын зайнаас нийт 21 удаа шидэж ердөө ганцыг нь амжилттай болгожээ. Мөн Төв-Ургац легионер тоглогчиддоо ихээхэн найдлага тавиад байгаа хэдий ч аль аль нь төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ