Д.Батцогт: Одоо бизнес эрхлэгчид маань барааны үнээ буулгаасай

Ховд аймагт шатахууны үнэ өчигдрөөс эхлэн буурч Улаанбаатар хотын үнээс 30 төгрөгийн зөрүүтэй боллоо.
А80 бензин 1760 -180₮ = 1580₮
А92 бензин 2090 - 400₮ = 1690₮
Дизель түлш 2090 - 270₮ = 1820₮

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батцогт "Улаанбаатар хотоос 1500 км хол орших, 36 цаг битүү чихсэн суудлын автобусаар явдаг, бараа материалаа холоос татдаг болохоор ахуйн хэрэглээ нь үнэтэй байдаг нутагт минь бензин буурснаар Ховдчуудын нуруун дээрх ачаа бага ч болов хөнгөрсөн байх. Одоо бизнес эрхлэгчид маань ч хямралын эсрэг хүчтэй байж, ард иргэдээ бодон барааны үнээ буулгаасай. Сайхан мэдээ байна." хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ