Бразилийн хөлбөмбөгийн “Зико сан”-гийн салбарыг Монголд байгуулна

Бразил улсаасБНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдРоберто Де Маттосыг Эрүүл мэнд,спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, Зөвлөх Б.Өнөбаатар нар хүлээн авч уулзлаа. Бразил улс нь Монгол Улстайэртнээс найрсагхамтын ажиллагаатай, эдийн засаг, хүмүүнлэг, биеийн тамир спортын чиглэлээрхамтын ажиллагаагааидэвхтэй өргөжүүлж байгаад талархалаа илэрхийлээд, таны дипломат ёсныарвин их туршлага мэдлэг чадварцаашдын хамтын ажиллагаандасар их үүрэг гүйцэтгэх болно гэдгийг уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэонцлон хэллээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газарХБНБУ-ын Засгийн газрын хоорондбиеийн тамир спортын салбарт хамтран ажиллах талаар Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын“Санамж бичиг”-т өнгөрсөн зургадугаар сардгарын үсэг зурсан билээ.Энэхүү санамж бичгийн хүрээнд Бразил улсын Палмас хотноо зохион байгуулагдсан Уугуул иргэдийндэлхийн анхдугаарнаадамд Монгол Улсын баг тамирчидамжилттай оролцсон бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэнд, спортын яамдынхолбогдох албан тушаалтнууд анхны зөвлөлдөхуулзалтыг хийсэн.

Одоогийн байдлаар Бразилийн хөлбөмбөгийн“Зико сан”-гийн салбарыг манай улсад байгуулах талаарурьдчилан тохиролцоод байгаа. Мөн 2016 ондМонгол Улсад зохион байгуулагдахжүдо бөхийн“Чингис хаан -2016Гран при” тэмцээндоролцохБразилийнжудогийнбаг тамирчдынМонгол Улсад байх зардлыгхариуцахаар болсныг, мөнхоёр орныхамтын ажиллагааныхүрээнд Монгол Улсын иргэд 90 хүртэл хоногоортус улсад визгүй зорчихоор болж манай улсын тамирчид анхны визгүй зорчигчидболсныг хэлэхэд таатай байна гэсэн юм.

Ноён Элчин сайдРоберто Де Маттос халуун дотноор хүлээн авсанд талархалаа илэрхийлээд,Монгол Улсад харааханманай элчин сайдын яам байгуулагдаж амжаагүй байгаа хэдий чБразилд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаммаш сайн ажиллаж байгаа. Цаашдаа зөвхөн спорт гэлтгүй бүхий л салбартхамтран ажиллахболомж бидэнд нээлттэй байгаа гэдгийг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ