Манай жүдочид 12-р байрт оржээ
Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн Токио хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 292, эмэгтэй 190 жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжиннямын удирдлаганд нийт 10 тамирчин оролцсоноос хоёр жүдоч хүрэл медаль, 4 жүдоч шагналт байранд орсоноор манай баг тамирчид 12-р байрт орсон байна.
Японы шилдэг жүдочид эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 78 кг-ын жингээс бусад бүх жинд түрүүлжээ. Тэмцээний нийт шагналын сан 154 мянган ам.доллар.
ХҮРЭЛ МЕДАЛЬ: Эрэгтэйчүүдийн 66 кг: Д.Төмөрхүлэг, Эмэгтэйчүүдийн 57 кг: Д.Сумъяа
Шагналт V байр: Эмэгтэйчүүдийн 63 кг: Ц.Мөнхзаяа
Шагналт VII байр: Эрэгтэйчүүдийн 100 кг: Н.Түвшинбаяр, Эрэгтэйчүүдийн 60 кг: Д.Амартүвшин,
Эмэгтэйчүүдийн 48 кг: М.Уранцэцэг
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ