Колумбаас үлэмж хэмжээний “эрдэнэс” олджээ

Карибын тэнгист ойролцоогоор 300 жилийн өмнө үлэмж хэмжээний алт эрдэнэс ачиж яваад, Британийн флотын дайралтад өртөж живсэн Испанийн тэнгисийн цэргийн “Сан Хосе” хөлөг онгоцыг олжээ.

Энэ талаар Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос мэдээлсэн байна. Хөлөг онгоц Картахенахотын ойролцоогоосолдсон бөгөөд Ерөнхийлөгч Сантос “хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн үнэ цэнэ бүхий олдвор” хэмээн тодорхойлсон байна. “Сан Хосе” хөлөг онгоцыг эрдэнэс хайгчид хэдэн зуун жилийн турш хайж иржээ.

Тэр хугацаанд олон живсэн хөлөг олдож байсан ч, “Сан Хосе” хөлөг чухам хаана живсэн нь тодорхой бус байлаа. Түүхийн хуудас сөхвөл, 1708 оны зургадугаар сард хөлгийг булаан эзлэх гэсэн Британийн флоттой Испанийн тэнгисийн цэргийнхэн тэмцэж, улмаар хөлөг Колумбын Калибын хойг дахь Росарио аралын ойролцоо живж байжээ.

Тухайн үед хөлөг онгоцонд алт, мөнгө, эрдэнэсийг Америк тивийн колони улсуудааставдугаар Филип хаанд аваачихаар ачиж явсан аж. Ерөнхийлөгчийн хэлж буйгаар мэргэжилтнүүд арваннэгдүгээр сарын 27-нд “Сан Хосе” хөлөг мөн болохыг баталсан байна.

Хөлөгт маш том хэмжээтэй зэс хийцтэй далайн хавийг сийлсэн байсан нь “Сан Хосе” хөлөг мөн гэдгийг батлах хамгийн том нотолгоо болжээ. Хөлөг далайн ёроолд хажуулдсан байдалтай байсан гэнэ.





Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ