"Их дуулга"-д манай улс IX-т бичигдэж байна
Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд манай улс өчигдрийн байдлаар IX байрт жагслаа.
Энэ өдөр татамид гарсан манай жүдочдоос 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдээд байсан юм. Тэрээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Е.Волковад ялагдсанаар V байрт оржээ.
Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсон байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдана.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ