Мөөгий өрх толгойлсон ээжүүдэд тусалжээ
“240 цаг” реалити шоуны ялагч “Татар” хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун шагналын 40 сая төгрөгөөсөө сайн үйлсийн аянд зарцуулахаа амласан билээ. Тэгвэл тэрбээр судалгаа хийсний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргээс гурван өрх толгойлсон ээжийг сонгон өвлийн тэсгим хүйтэнд түлээ, нүүрс, гурил, будаа болон ахуйн хэрэглээний зүйлсхоол ундыг нь залгуулж өгчээ. Тэдний нэг болох Гэрэлцэцэг гэх эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд хүүхдүүдийнхээ сард улсаас өгдөг мөнгөөр амжиргаагаа залгуулдаг байна. Ийнхүү Мөөгий ээжүүдийг баярлуулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ