Абдул Карим гэрээгээ цуцлахаар болжээ

Хотын А бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарсан. Тус обьектыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон гэх иргэн үнэ хаялцаж, худалдан авсан юм.

Харин тэрээр тодорхой шалтгааны улмаас тус барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ. Тэрээр өөрийнх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болжээ.урдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ