Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэлээ

Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар, Жунрүнь Ресурс Инвестмэнт ХК, Болд Төмөр Ерөө Гол ХХК нар “Стратегийн хамтын ажиллагааны хэлээлцээр”-т гарын үсэг зурлаа

2015 оны 12-р сарын 3-ны өдөр Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар, “Жунрүнь Ресурс Инвестмэнт” ХК, “Болд Төмөр Ерөө Гол” ХХК нар “Стратегийн хамтын ажиллагааны хэлээлцээр”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яам, Монгол Улсад бизнес эрхлэгчдийн Зунхуа нийгэмлэг болон бизнес эрхлэгчдийн холбоод, Монголын томоохон банкууд зэрэг 30 гаруй зочид төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцлоо.

Ерөө голын төмрийн хүдрийн уурхай нь баялаг нөөц ихтэй бөгөөд одоогоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа ба 10 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай уурхай, 100 км-ийн тусгай төмөр зам барьж байгуулаад байна.

Жунрүнь Ресурс Инвестмэнт ХК нь Хятадын Шэньжэнь хотын хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд голлон уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. “Жунрүнь Ресурс Инвестмэнт” ХК болон “Лангминг Майнинг” ХХК нь “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-д хөрөнгө оруулалт хийх асуудлаар нэгдмэл тохиролцоонд хүрсэн болно. “Жунрүнь Ресурс Инвестмэнт” ХК нь нийт 5 тэрбум ам. долларыг төвлөрүүлж энэхүү уурхайд хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг барагдуулах болон төслийн ажилд зарцуулсан ба үүний ойролцоогоор 2 тэрбум ам.доллар нь төслийн дараагийн ажилд зарцуулагдаж байгаа бөгөөд 30 сая тоннын хүчин чадал бүхий томоохон уурхай болон тоноглол бүхий баяжмалын үйлдвэр зэргийг байгуулах юм.

Энэхүү хөрөнгө оруулалт амжилттай болсноор Монголын эдийн засгийн өсөлт, ажлын байр, Монголын төмрийн хүдрийн экспорт болон Монгол Хятад хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрийн агуулга ёсоор Хятадын Банк нь дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран “Жунрүнь Ресурс Инвестмэнт” ХК-ийн хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалт зэрэг бүхий л шатанд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэн Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, Монгол-Хятадын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ